Oracle RAC , grid infrastructure суулгахын тулд shared storage ашигладаг. Үүний тулд openfiler, freeNas зэрэг NAS ууд ашиглаж болох бөгөөд vmware workstation, vmware fusion, virtualbox ашиглаж байгаа тохиолдолд тухайн програмуудыг өөрсдийг нь ашиглан shared диск үүсгэн ашиглах боломжтой. Ингэснээр илүү санах ой болон процессорын ажиллагааг хэмнэж өгнө. Үүний тулд дараах тохиргоог засварлан виртуал серверийн FILENAME.vmx файлд нэмж өгөх хэрэгтэй.
disk.locking = "FALSE"
diskLib.dataCacheMaxSize = "0"
scsi1.present = "TRUE"
scsi1.virtualDev = "lsilogic"
scsi1.sharedbus = "none"
scsi1:0.present = "TRUE"
scsi1:0.fileName = "/Users/myuser/VPS/shared_disk/rac11gr2.vmdk"
scsi1:0.mode = "independent-persistent"
scsi1:0.shared = "TRUE"
scsi1:0.redo = ""
scsi1:0.sharing="multi-writer"
Mac OS x хэрэглэгчдийн хувьд мөн адил уг тохиргоог ашиглаж болно.
Шинэ shared disk-ийг тухайн виртуал серверт 2 дахь дискийг нэмж өгөөд хуулж авсны дараагаар устгах буцаах аргаар үүсгэн авч болох юм.
Жич: scsi1 дээр өөр диск үүсээгүй байх шаардлагатай. Хэрэв үүссэн бол scsi2 гэх мэтээр ашиглана уу