Системийн хэрэглэгчийн нууц үг солих

Зарим албан байгууллагууд дотоод журмандаа authenticate шаарддаг бүх л системийн нууц үгийг тодорхой хугацааны давтамжтай тогтмол сольж байхыг тусгаж өгсөн байдаг. Танд ч бас өгөгдлийн сангийн системийн хэрэглэгчийн нууц үгийг солих шаардлага гарч магадгүй юм. Тийм бол SYS болон SYSTEM хэрэглэгчийн нууц үгийг солихдоо дараах коммандын дагуу хийж гүйцэтгэнэ.

Тухайн зааврыг Windows Server 2008 R2 үйлдлийн системийн орчинд туршиж үзсэн болно.

Эхний алхам: sqlplus коммандаар өгөгдлийн сан руу sys хэрэглэгчээр холбогдоно

C:\Users\Administrator>sqlplus sys as sysdba

SQL*Plus: Release 11.2.0.1.0 Production on Wed Dec 7 14:40:01 2016

Copyright (c) 1982, 2010, Oracle.  All rights reserved.

Enter password: ****

Connected to:
Oracle Database 11g Enterprise Edition Release 11.2.0.1.0 - 64bit Production
With the Partitioning, OLAP, Data Mining and Real Application Testing options

SQL>

Дараа нь: SYS хэрэглэгчээр нэвтэрч орсны дараагаар нууц үгийг солино

alter user sys identified by NewPassword;

Анхаар!!!

Хэрэв өгөгдлийн сан чинь Standby баазтай бол шинээр сольсон нууц үгээ Standby бааз дээрээ адилхан байлгах ёстойг анхаараарай! Хэрэв солихгүй бол Primary бааз нь өөрчлөгдсөн, нэмэгдсэн мэдээллүүдээ Standby бааз руу бичих чадахгүй зогсох болно.

Primary өгөгдлийн сангийн серверийн db_home/database хавтсан дотор PWDcid.ora нэртэй файл байрлах ба тус файлыг Standby өгөгдлийн сангийн мөн тус хавсанд хуулан нэрийг Standby баазын нэртэй ижил болгон хадгална.

Standby бааз дээр байрлаж байсан хуучин пассворд файлыг зөөх юм уу устгах шаардлагатай.

1 Like

Энэ дээр нэмэхэд тоогоор эхэлсэн нууц үг өгөх гэж байгаа бол " тэмдэгтийг ашиглах хэрэгтэй. Эс бөгөөс алдаа заах болно.

Жишээ нь:

ALTER USER myuser IDENTIFIED BY "123MYPASSWORD"
1 Like