Баазыг үүсгэх олон аргуудын нэг нь загвар ашиглан үүсгэх юм. Дараах коммандын тусламжтайгаар бид DB11G баазыг үүсгэх боломжтой.
dbca -silent -createDatabase -templateName General_Purpose.dbc
-gdbname DB11G -sid DB11G -responseFile NO_VALUE -characterSet AL32UTF8
-memoryPercentage 30 -emConfiguration LOCAL
General_Purpose.dbc файл нь $ORACLE_HOME/assistants/dbca/templates/General_Purpose.dbc -д байрлах бөгөөд бусад тохиргоог өөрчлөх бол уг файлыг засварлаж болно.
Дээрхи коммандыг ажиллуулахад SYS хэрэглэгчийн нууц үг сонгож оруулах мөр гарч ирэх бөгөөд дараах байдлаар харагдана.
Enter SYSTEM user password:
password
Enter SYS user password:
password
Copying database files
1% complete
3% complete
...
Мэдээж комманд ажиллаж дууссаны дараа бид шалгах хэрэгтэй үүний тулд коммандын мөрнөөс ps -ef | grep smon
коммандаар шууд шалгаж болно.