Өгөгдлийн сангийн серверээ шинэчлэх санаатай байгаа юм. Сторэйж сервер аваад датагаа тэрэн дээрээ байрлуулаад явах нь хэр оновчтой шийдэл вэ. Onpremise зохион байгуулах гэж байгаа бол одоогийн байдлаар хамгийн зөв шийдэл юу байна?
1 Like
Сайн ашиглаж мэддэг, чаддаг бол ASM үүсгээд ашиглаад явсан нь дээр. RAC тохируулвал зайлшгүй сторэйж шаардагдана. Сторэйж сервер хоорондын холболтыг сайн өгөх хэрэгтэй. Юм уншиж байхад 10гб л ярьдаг болсон байна лээ. Серверийн санах ой өндөр байх тусмаа л oracle маань сайн ажиллана. Хэдий санах ой багатай байна төдий чинээ дискээс унших хурд их буюу сторэйжийн хувьд сүлжээний хурд өндөр байх шаардлагатай гэсэн үг. За тэгээд цаашилбал нөөцлөлтийг хаана хадгалах уу, ижил сторэйж уу, өөр сторэйж уу… эсвэл тус тусын сүлжээгээр үү гэх мэт олон зүйлсийг давхар бодох хэрэгтэй…
…
Эцэст нь : сторэйж ашигласан нь локал диск ашигласнаас илүү давуу талтай байх болноо…
4 Likes