Оracle Database Server нь ямар үе шатуудыг дамжин асдаг вэ?
Оracle Database Server нь асахдаа дараах 3 горимд асдаг.
- Unmount
- Mount
- Open
Unmount горимд буюу instance нь асахдаа:
Хамгийн түрүүнд $ORACLE_HOME/dbs директор дотроос parameter file-с уншдаг бөгөөд доорх 3 алхамаар parameter file-г хайдаг.
- spfile’SID’ora гэсэн parameter file-г хайна.
- spfile’SID’.ora гэсэн parameter file олдохгүй тохиолдолд spfile.ora гэсэн parameter file-г хайдаг.
- Хэрвээ spfile.ora гэсэн parameter file-г олдохгүй бол init’SID’.ora гэсэн дарааллаар parameter file-г хайдаг байгаа.
Parameter file-д нь параметрүүд болон control file-ийн зам (дор хаяж 2 байдаг) -уудыг агуулж байдаг.
Parameter файлыг олсоны дараагаар SGA-г бэлдэж, background process-уудыг эхлүүлдэг.
Мөн Alert’SID’.log file болон Trace file-уудыг нээдэг.
Дээрх алхамууд амжилттай явагдсаны дараагаар unmount горимд instance асаж бэлэн болдог.
Моunt горимд:
Parameter file-д тодорхойлсон control file-н замуудыг ашиглан control file-уудыг нээдэг.
Control file дотор parameter file-с бусад файлуудын замыг тодорхойлсон байдаг. (Жнь: data file, online redo log file…)
Open горимд:
Control file-д тодорхойлсон file-уудын замыг ашиглан файл (data file, online redo log file) -уудыг нээж Oracle Database server нь асаж бэлэн болдог.
Oracle Database Server-ийг асаахдаа коммадын хувьд дараах байдлаар асаана.
Үндсэн 3 (unmount, mount, open ) алхамуудыг шууд автоматаар гүйцэтгэж oracle database server-г асаахдаа:
- SQL> startup
Нэг бүрчлэн буюу алхам бүрээр oracle database server-г асаах:
Unmount горимд буюу instance-г асаахдаа:
2. SQL> startup unmount
Unmount горимоос database-г mount горимд шилжүүлэхдээ:
3. SQL> alter database mount;
Мount горимоос Open горимд буюу database-г асаахдаа:
4. SQL> alter database open;
За ингээд Oracle Database Server маань дээрх алхамуудаар дамжин асдаг байгаа.
Оracle Database Server-г ямар горимууд ашиглан унтраах боломжтэй вэ?
Oracle Database Server-ийг үндсэн 4 төрлийн горимоос сонгон тухайн үеийн нөхцөл байдалд тааруулан унтраач болно.
Горимууд:
- ABORT
- IMMEDIATE
- TRANSACTIONAL
- NORMAL
За дээрх зурагнаас хараад энэ 4 горимууд нь ямар ямар үүрэгтэйг ойлгоод авчих байх гэж бодлоо. Гэхдээ зарим нэмэлт мэдээллийг орууллаа.
ABORT горим нь болохоор oracle database server-г шууд унтраадаг ( Ер нь бол тог тасрах эсвэл тэжээлийн залгаврыг тогноос хүчээр салгаж server-г шууд унтраахтай ижилхэн. Амьдралтай жаахан холбоод хэлбэл хэхэ ). Энэ горимоор унтраасны дараа oracle database server нь асахынхаа өмнө recovery хийх шаардлагатай байдаг тул өөрөө автоматаар recovery хийж асдаг байгаа.
IMMEDIATE горим нь болохоор commit хийгдээгүй transaction-уудыг roll back болгодог. Энэ горимыг админууд маань ер нь ихэвчлэн ашигладаг.
Зарим админууд TRANSACTIONAL, NORMAL горимуудыг ашигласаны дараагаар oracle database server-ээ гацчихлаа гэж боддог. Мэдээж тэгж бодох нь аргагүй байх. Яагаад гэвэл энэ 2 горимыг ашигласны дараагаар ямар нэгэн комманд ажиллуулж болохгүй, гацсан юм шиг харагддаг байгаа. Тэгвэл энэ 2 горимыг ажиллуулсаны дараа server руу тухайн үед холбогдсон байгаа session болон transaction-уудыг аль алиныг нь дуусахыг хүлээж, дууссаны дараагаар oracle database server-г унтраадаг учраас гацсан юм шиг харагдана.Ингэж бичсэний дараагаар дээрх зургаас харвал илүү ойлгомжтой болов уу…
SQL> shutdown normal эсвэл SQL> shutdown гэж ажиллуулах нь 2-уулаа ижилхэн процессоор унтраадаг.
За ойлгомжтой бичих гэж хичээлээ… Мэдээж IT-ийн хүмүүс л юм чинь асуудалгүй ойлгочих байх гэж бодож байна даа