***.sh.swp ийм давхар өргөтгөлтэй file манай серверийн дискийг дүүргэчихлээ. Яагаад үүсдэг вэ? Яагаад тийм их зай эзэлдэг вэ(240gb орчим)? Дахихгүйн тулд яах вэ?
swap файл гэж харагдаж байна. vi бол бас тиймэрхүү temp файл үүсгэдэг. хэмжээг харахнээ swap файл бололтой
Энэ file яагаад үүсээд байна. Дискээ дүүргэхгүй байхын тулд үүнийг яах уу?
Ямар үйлдлийн систем бэ? дэлгэрэнгүй мэдээлэл өг
NAME=“Ubuntu”
VERSION=“18.04.2 LTS (Bionic Beaver)”
ID=ubuntu
ID_LIKE=debian
PRETTY_NAME=“Ubuntu 18.04.2 LTS”
VERSION_ID=“18.04”
vi эсвэл vim ашиглаагүй гэж найдаад байгаа шүү. Жаал хайж үзлээ одоогоор үйлдлийн систем алдаа ч юм уу ямар нэгэн алдаатай процесстой хамааралтай гэж харагдаад байна даа. Жаахан анализ хийж байгаад яг яахад үүсэж байгаад тодорхойлвол зүгээр байх… Зүгээр л swp файл 240гб гэдэг мэдээлэл дээр суурилаад бол олигтой зүйл олдохооргүй шинжтэй байна.
Би vim ашигласан, та яагаад ашиглаагүй гэж бодоод байгаан? kkk. vim ашиглахаар яадаг гэж?
Тийм том хэмжээтэй файл байсан уу?
Хэрэв vi эсвэл vim ашигласан бол файл засварлах явцад 2 файл үүсгэх бөгөөд нэг нь наад файл чинь. Сүлжээ тасрах мэт үед наад файлууд чинь үлддэг. Хэрэв үнэхээр тийм том файл биш бол нэг bug бололтой. устгаж болно. recover хийхэд ашиглагддаг. Уг файлыг засах гээд орохоор эхлээд баахан юм гарч ирээд ENTER дараад үргэлжлүүлж байгаа биздээ?
засах гэж орж үзээгүй ээ, устгачихсан, тэгээд юу байсан юм бол? мэдээд авчих юмсан гээд л бичсэн юм аа.
vi filename тэгвэл нэг талын BUG мэт л болж таараад байна даа. Google дээр яагаад тэгээд байна вэ л гэсэн асуулт их байна. Ubuntu ийн сүүлийн хувилбар дээр их гарч байгаа бололтой. Шийдэл нь алга