RMAN file logging tips

RMAN скрипт бэлдэхэд тухайн скриптэд багтах коммандуудын үр дүнг лог файл руу дараах хэлбэрээр бичиж болно.

  • log параметр
  • spool комманд
  • Unix/Linux tee комманд
  • msglog комманд

Log параметр

RMAN коммандыг ажиллуулахдаа коммандын мөрөнд нэмж өгч ашиглана.

Жш:

rman TARGET / LOG=/var/log/rman/mylog.log APPEND

APPEND нэмэлт нөхцөл нь тухайн файлд үргэлжлүүлэн бичих бөгөөд хэрэв уг нөхцлийг тодорхойлоогүй бол LOG параметрт харгалзах файлыг дарж бичих бөгөөд уг файлд хамгийн сүүлийн ажилласан үр дүн бичигдэн үлдэнэ гэсэн үг юм.

SPOOL комманд

RMAN коммандын мөрөнд дараах байдлаар ашиглана. Файлд бичихийг зогсоохдоо spool off коммандыг ашиглана.

rman> spool log to /var/log/rman/mylog.log; 
rman> run { … } 
rman> run { … }
rman> spool log off;

TEE комманд

RMAN коммандыг ажиллуулахдаа араас нь залгаж өгч ажиллуулснаар өгөгдсөн файлд бичнэ.

rman TARGET /  tee /var/log/rman/mylog.log

MSGLOG

TEE коммандтэй төстэй боловч LOG параметртэй ижил бичигдэнэ.

rman msglog=’/var/log/rman/mylog.log’

Линукс скрипт бичиж ашиглахдаа:

#!/bin/bash
export ORACLE_HOME=/u01/app/oracle/product/12.2.0/dbhome_1
export ORACLE_SID=ORCL
export PATH=$PATH:$ORACLE_HOME/bin
export NLS_DATE_FORMAT=’DD-MON-YY HH24:MI:SS’
export DATE=$(date +%Y-%m-%d)

rman target sys/syspass@ORCL msglog /var/log/rman/mylog_${DATE}.log > 
backup database plus archivelog;

exit;

EOF