Read only user on another schema

Өөр хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн унших эрх бүхий хэрэглэгч үүсгэх талаар жишээ оруулъя.

Хэрэглэгч үүсгэнэ.

SQL> create user myuser identified by mypass account unlock;

Зөвхөн холбогдож session үүсгэх эрхийг оноож өгнө.

SQL> grant connect to myuser;

myuser хэрэглэгч user2 -ийн бүх хүснэгтээс унших эрхээр хандана гэж үзэж дараах кодыг sqlplus дээрээс ажиллуулъя.

SQL> set serveroutput on
SQL> spool grant.sql
SQL> begin
 for i in ( select table_name from dba_tables where owner='USER2') loop
	dbms_output.put_line('grant select on user2.' || i.table_name || ' to myuser;'); 
 end loop;
 end;
/
SQL> spool off
SQL> @grant.sql

Дээрхи код for давтамж дунд шууд ажиллуулж болох хэдий ч grant.sql файл руу үр дүнг бичиж ажиллуулна.

myuser-р хандаж user2 -ийн аль нэг хүснэгтнээс сонгож шалгана.

1 Like