Линукс үйлдлийн систем хувилбар 7 дээр RAC тохируулж серверийг унтрааж асаахад asm дискүүдийг ачааллаж чадахгүй үеийн асуудал нь үйлдлийн системийг ачааллах явцад дискийг таньж оруулж ирэхээс өмнө кластер асахыг завдсан явдал юм. Тиймээс дараах файлуудад дарааллыг зөв оруулж тохируулж өгнө.
vi /etc/systemd/system/oracle-ohasd.service
[Unit] хэсэгт дараах байдлаар After= утгыг тохируулж өгнө. oracleasm сервис ажилласаны дараа ажиллана гэсэн үг юм
[Unit]
#After=network-online.target remote-fs.target autofs.service
After=network-online.target remote-fs.target autofs.service oracleasm.service
vi /usr/lib/systemd/system/oracleasm.service
[Unit] хэсэгт дараах 2 мөрийг нэмж өгнө. iscsid ажилласаны дараагаар oracleasm сервис ажиллах юм.
Requires=iscsid.service
After=syslog.target network-online.target iscsid.service remote-fs.target
Серверээ унтрааж асаагаад шалгаарай.