Oracle monitoring tools

За DBA-нуудаасаа асуух зүйл байна.

Өгөгдлийн сангаа хэрхэн яаж мониторинг хийж байна? Ямар tool ашиглаж байна. Яг юу юуг нь анхаарч ажигладаг вэ? Би бол өдөр тутам баазынхаа tablespace, datafile-н хэмжээ, alert log-г хараад хараад явчихдаг.

1 Like
  1. Oracle enterprise manager database expess:
  2. Oracle enterprise manager cloud control:
  3. Dell toad Spotlight
    * Oracle Single instance monitoring
    * Oracle Rac monitoring
    * Oracle Exadata enterprise edition
    Дээрх програмуудыг одоогоор мэдэж байна.

Oracle enterprise manage database express программ бол oracle DB програмын userinterface суурь удирдлагын програм юм.storage and user management гэх мэт үндсэн удирдлагууд байдаг.

Oracle enterprise manager cloud control: Oracle database -н бүх удирдлагууд байдаг.
Инстансуудын ачаалал, файлын хэмжээ бүх шатанд, SQL tunning, мэдээллийн санд үүссэн алдаа, анхааруулгын мэдээлэл гэх мэт бүгд байдаг.

Spotlight
realtime ачаалал харуулах програм.

1 Like

Oracle Enterprise Express manager энэ байна. Би дөнгөж ингээд express manager, cloud 2-г н суулгаж үзээд л явж байгаа. Монитор хийхэд давгүй л юм шиг байналээ.

Өгөгдлийн сан ажиллуулж байгаа серверийн халалтыг monitoring хийх боломж байдаг уу?

Систем дээр сенсор ажиллуулах маягаар шалгаж таарна даа. Өгөгдлийн сан талаас ямар нэгэн зүйл байхгүй. Сервер , үйлдлийн систем талаас нь судла. IPMI руу хандах боломжтой эсэхийг бас судла.

1 Like

Би бол системүүдийн ерөнхий үзүүлэлтийг NAGIOS-р хянадаг. /cpu load, memory usage, disk usage гэх мэт/ Nagios дээр hardware-н температур шалгах үндсэн функц байхгүй ч гэсэн SNMP ч юм уу ашиглаад мэдээллээ аваад хянаж болох байх.

1 Like