Өнгөрсөн жилээс Oralcle-с лицензийн аудит Монголын хэд хэдэн байгууллагад орж зарим нь ажил дуусан төлбөр тооцоогоо барагдуулан явж байна. Анх удаа ийм төрлийн аудиттай өнгөрсөн жил учирч нилээдгүй судалгаа хийж үзлээ.
Би зөвхөн Oracle Database талаас нь бичих болно. Бусад төрлийн аудит мэдээлэл интернэтээс ер нь олдохооргүй байсан.
Oracle Licence Audit нь ерөнхийдөө 3-4 жилд нэг удаа, нэг удаагийн аудит багадаа 45 хоног үргэлжлэх хугацаатайгаар партнер болон дистрюбиторын саналаар байгууллагуудад ордгийг олж мэдлээ. Түүнчлэн хэрхэн оролцох талаар, лицензийн тооцоолол хэрхэн хийгддэг вэ гэх мэт нилээдгүй зүйлс байдаг бөгөөд энэ тал дээр зөвхөн сайн DBA байгаад нэмэргүй, Oracle sales энэ талаар сайн мэдэх боломжгүй зэрэг зүйлсийг өнгөрсөн жилүүдийн туршлага дээр суурилж дүгнэлээ. Лиценз болон тооцооллыг маш сайн ойлгосон мэддэг тусдаа хүн шаардлагатай.
Жишээ нь Oracle sales-д бид төсөв хүрэхгүй шалтгаанаар зөвхөн 2 процессор лиценз авах боломжтой гэж хэлэхэд нөхдүүд өөрсдийн төлөвлөгөөг гүйцээхийн тулд зөвшөөрөх нь магадлал их. Гэтэл уг лицензээс гадна бусад feature лицензүүдийг бас авах шаардлагатай. Feature-ийг хэрхэн тооцоолдог, яагаад төлбөр төлөх шаардлагатай, ирээдүйд лицензийн аудит орвол яах талаар өнгөрсөн оныг хүртэл Oracle-ийн ажилтнуудаас ямар нэгэн мэдээлэл сонсож байсангүй. Харин лиценз аудитын үеэр энэ бүхэн хэнд ч хамаагүй байх бөгөөд танай байгууллага ашигласан л бол заавал төлөхийг шаардана. Энгийн expdp коммандыг ашиглахдаа compress эсвэл encrypt ашиглахад л compress, security лицензийн төлбөр гарах жишээтэй. Уг ашиглалт бүрийг цаанаа тоолж хадгалж байдаг. Уг мэдээлэл дээр үндэслэн лицензийг тусгай аудитын баг ажиллаж тооцооллыг хийж гаргана. Орчин үеийн сервер CPU -ний хөгжил сайжирч их сайн CPU нүүд гарсан тул энэ эсрэгээрээ Oracle -ийн үнэд маш ихээр нөлөөлж байна. Гадны 2,3 сервертэй байгууллага хэдэн сая ам доллар төлсөн ч мэдээлэл интернэтэд байна.
Юуны өмнө ямар арга хэмжээ авах талаар зөвөлгөө өгье.
- Аудит эхлэхийн тулд тухайн байгууллагын МТ-ийн хамгийн өндөр албан тушаалтанд Оracle-с имэйл ирнэ.
- Уг имэйлд хариу илгээснээр аудит эхэлэх өдрийг тохиролцоно. Хэрэв хариу илгээж мэдэгдэхгүй бол яваандаа Oracle-ийн хуулийн багаас танай байгууллага руу холбогдох бөгөөд энэ тухай дахин мэдэгдсэн дахин имэйл ирнэ. Энэ нөхцлийг илүү эрсдэлтэй алхам гэж үзэж байгаа. Тиймээс төлөвлөж байгаад хариу мэдэгдсэн нь дээр. Лицензийн гэрээний дагуу Oracle-ийн зүгээс аудит орох эрхтэй гэж тайлбарласан.
- Нэгэнт эхэлэх өдөр товлогдсон бол 45 хүртэлх хоногийн хугацаатай төлөвлөгөө гарч түүний дагуу ажлууд явагдах бөгөөд танай байгууллахаас эхний хэд хоногт Oracle-д мэдээллийг гаргаж өгч асуумжууд бөглөнө.
- Асуумж бөглөсний дараагаар Oracle-с тодруулга бүхий зүйлс лавлаж мэдээлэл авах бөгөөд асуумж бөглөх, хариу имэйл илгээх асуудлууд маш чухал тул зөв хариултуудыг илгээх шаардлагатай
- Oracle-ийн зүгээс хангалттай мэдээлэл авсан гэж үзвэл уг мэдээлэл дээр ажиллаж эцсийн дүнг гаргана
- Үр дүнтэй танилцаж төлбөр төлөх процесс явагдана.
Дээрх алхамуудын хамгийн чухал хэсэг нь имэйл хариу өгөх бөгөөд танай байгууллага анхны имэйлийг хүлээн авсан даруйдаа Oracle License Audit-д хэрхэн оролцох талаар төлөвлөгөөг яаралтай боловсруулж уг төлөвлөгөөний дагуу ажиллах хэрэгтэй
Эсрэг талаас Oracle Corp, Audit Team (3rd party байх), Oracle Distributor нэгдэж ажилладаг бол танай байгууллага ганцаараа эсрэг талд нь байх болно. Сайн зөвлөх авах, Oracle partner аа зөв сонгох нь танай багийн хүчийг нэмэгдүүлж их хэмжээний зардлыг хэмнэхэд тустай.
Мөн дутуу лиценз байвал эрт тооцоолон аудитын үр дүн гарахаас өмнө захиалвал хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд аудитын үр дүн нэгэнт гарсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
Oracle License Audit - Үл тоож болохгүй, тоглоом биш