Windows сервер дээр oracle 12c x64 бааз суулгасан юм аа. IIS-с тэй холбогдож ажиллахын тулд 32 бит байх хэрэгтэй болоод 32 суулгав. Аль алингаар нь асуудалгүй холбогдож болж байгаа юм аа. Гол асуудал нь IIS-с холбогдох гэхээр 64 өө эхлэж дуудаад The provider is not compatible with the version of Oracle client алдаа өгөөд байх юм аа. 32 битээрээ яаж холбогдох вэ?
1 Like
За асуудлыг ёстой ойлгосонгүй. Жаахан дэлгэрүүлээд тайлбарлаач… бүр нилээд дэлгэрэнгүй байвал бүр сайн байна. Виндоүс ямар хувилбар тэгээд яасан ийсэн гээд…
1 Like
IIS-н Application pool дээрээ Enable 32 bit applications-г enable болгож үзсэн үү?
1 Like
Болгож үзсээн. Гэхдээ асуудлаа шийдсээн. Гол нь windows-н environment variables дээрээ 32 бит болон 64 бит-н oracle home-уудаа 2-ууланг нь зааж өгөх хэрэгтэй юм байна лээ. Тэгээд 64 бит app-ууд нь 64 битээрээ 32-н 32 битээрээ асуудалгүй ажилладаг юм байна.
2 Likes