Програмд нэвтрэх хэрэглэгчийн бүртгэлийг Users, Role объектоо ашиглаад хийх, эсвэл хэрэглэгчийн Table үүсгээд хийхийн аль нь зохимжтой вэ? . Нийт 300 орчим хэрэглэгч бүртгэн нэгэн зэрэг 90 орчим хэрэглэгч хандана. Хэн юу хийсэн бүх үйлдлүүдийг харах шаардлагатай. .
Програмын хэрэглэгчийн табле үүсгэж л хадгалах хэрэгтэй.
Магадгүй Users, Role объектоо ашиглан хийж болохыг үгүйсгэхгүй ч эсрэгээрээ наад систем чинь маш том асуудалд орно шүү. Ер нь тэгээд ард нь системийн бүтэц зохион байгуулалт болоод арчилгааны олон олон асуудал үүсэх төвөгтэй байдал үүснэ. Яагаад ч дэмий зүйл гэж бодож байна.
Мөн баазын аудит гэдэг бас их хүнд зүйл шүү. үнэхээр шаардлагатай нөхцөлд л аудит ашигла онц шаардлагагүй бол дэмий. Ашиглахад хүндрэлтэйгээс гадна системд асар их ачаалал үзүүлэх муу талтай.
Тиймээс зүгээр л табле үүсгэж хэрэглэгчээ бүртгээд хэн юу хийснийг бүгдийг харахыг хүсч байгаа бол програм дээрээ л үйлдэл бүрийн ард давхар лог бичдэг байдлаар шийдэх хэрэгтэй.
Амжилт
Яг үнэн…
Тийм байна лээ. Аудит ашигласан чинь бүүр удаад хэцүү болдог юм байна лээ хэхэ