Хэрэв та Mac ашигладаг бол зөөврийн хард дискийг exFat биш NTFS partition тай болгоорой. exFat нь ямар нэгэн компьютерт залгаад safety remove үйлдэл хийж салаагүй тохиолдолд эвдэрч Mac OS уншиж чадахгүй болно. Уг асуудал тулгарсан тохиолдолд дараах коммандыг ашиглаж болно
sudo fsck_ext -d /dev/disk3s1 # дискний дугаарыг зөв оруулах шаардлагатай
Мөн Windows үйлдлийн систем рүү холбож дараах коммандын тусламжтай засварлаж болно. (MSDOS дээр)
chkdsk /f e: # e: гэдэг нь тухайн диск
Уг тохиолдол байнга дахин дахин гарах учраас NTFS ашиглахыг зөвлөе.
Нэмэлт:
Дээрхи үйлдлийг хийхэд Resource busy… гэдэг алдаа өгч байвал дараах коммандуудыг туршаад үз.
sudo diskutil list
sudo diskutil unmountDisk /dev/disk3s2
sudo diskutil unmountDisk /dev/disk3
sudo diskutil mountDisk /dev/disk3
sudo fsck_ext -d /dev/disk3s2
Дээрхи үйлдэл нь дискийг салгаад буцаан холбоод засварлах үйлдэл бөгөөд жишээн дээр disk3 -ийг ашигласан болно. Та харгалзах дискний дугаарыг эхний коммандын үр дүнгээс харах боломжтой.