Load balance, Failover тохируулах жишээ

ORACLE RAC дээр сервис үүсгэхдээ TAF идэвхжүүлснээр failover, loadbalance тохиргоо хэрхэн хийхийг жишээгээр харуулъя.

$ORACLE_HOME/network/admin/tnsnames.ora файлд бичигдэнэ.

TAFBASIC =
 (DESCRIPTION =(FAILOVER=ON) (LOAD_BALANCE=ON)
    	(ADDRESS=(PROTOCOL=TCP)(HOST=node1-vip.oracloud.mn)(PORT=1521))
    	(ADDRESS=(PROTOCOL=TCP)(HOST=node2-vip.oracloud.mn)(PORT=1521))
 	(CONNECT_DATA =
 		(SERVICE_NAME = racdb.oracloud.mn)
 		(FAILOVER_MODE = (TYPE=select)
 				(METHOD= basic )
 				(RETRIES=5)
 				(DELAY=8)))
  )

Дээрхи тохиргоо нь RAC системийн 2 серверт орж ирж буй холболтыг ижил хуваарилах бөгөөд хэрэв ямар нэгэн хэрэглэгчийн холбогдсон серверт ямар нэгэн асуудал гарч тухайн холболт тасрах нөхцөл бүрдсэн тохиолдолд 5 удаа холболт хийхийг оролдож, оролдлого бүртээ 8 секунд хүлээх бөгөөд SELECT үйлдлийн хувьд хэрэглэгчийн талаас дахин холболт хийх шаардлагагүйгээр failover ажиллаж нөгөө серверээс мэдээллийг татаж үргэлжлүүлнэ.

Энэ жишээнээс санаа авч Load Balance эсвэл Failover тохируулж болно.

Load Balance тохируулах жишээ:

HRSRV =
 (DESCRIPTION =
  (ADDRESS_LIST =
    (LOAD_BALANCE=ON)
    (ADDRESS=(PROTOCOL=TCP)(HOST=node1-vip.oracloud.mn)(PORT=1521))
    (ADDRESS=(PROTOCOL=TCP)(HOST=node2-vip.oracloud.mn)(PORT=1521))
   )
  (CONNECT_DATA=(SERVICE_NAME=racdb.oracloud.mn))
 )

Failover тохируулах жишээ:

SRV1 =
 (DESCRIPTION=
   (ADDRESS=(PROTOCOL=tcp)(HOST=node1-vip.oracloud.mn)(PORT=1521))
   (CONNECT_DATA=
        (SERVICE_NAME=racdb.oracloud.mn)
        (FAILOVER_MODE=
               (BACKUP=SRV2)
               (TYPE=select)
               (METHOD=preconnect)))
  )

SRV2 =
 (DESCRIPTION=
   (ADDRESS=(PROTOCOL=tcp)(HOST=node2-vip.oracloud.mn)(PORT=1521))
   (CONNECT_DATA=
        (SERVICE_NAME=racdb.oracloud.mn)
        (FAILOVER_MODE=
               (BACKUP=SRV1)
               (TYPE=select)
               (METHOD=preconnect)))
  )
6 Likes

Гоё мэдээлэл байна

Анзаараад байхад харин холболтуудаа их буруу тохируулдаг нь ажиглагдаад байгаа юм. Тэгээд хэргээр бэлтгэж орууллаа.

2 Likes