Албан шаардлагаар Апп-аасаа баазруу ханддаг хэрэглэгчийн нууц үгийг солиод, Өөрийнхөө мэдэх бүх газраа шинэ нууц үгээ тавиваа. Тэгсэн дутуу орхисон бололтой, хаа нэгтэйгээс Failed Login хийгээд хэрэглэгчийг маань lock хийгээд байна. Яаж олох уу? Failed Login Attempts хаана бүртгэгддэг вэ?
select * from dba_audit_session; -аас шүүж үзсэн үү. access audit тохируулсан user үү ?
тохируулаагүй user байналээ. энэ үр дүн хоосон
audit_trail параметер нь ямар байна? доорхоор failed login оролдлогууд гарж ирнэ.
SELECT *
FROM dba_audit_trail action
WHERE action = 100 AND returncode != 0;
Эсвэл зөвхөн тэр user - тээ зориулаад, unlimited failed login зөвшөөрдөг profile үүсгээд мод түшүүлж болох юм.
Одоо болтол хандаад байгаа бол audit тааруулаад хэсэг харж үзээд олчоод буцаачихвал яадаг юм ?