Differential & cumulative incremental backup

Уг ялгааг тайлбарлахаас өмнө level 0 нөөцлөлт болон full backup -ийн талаар тайлбарлая.

level 0 болон full backup -ийн ялгаа нь full backup нь баазын өөрчлөгдсөн хэсгийг агуулдаггүй бөгөөд тухайн үеийн байдлаар баазыг бүтнээр нь нөөцөлж хадгалдагт оршино. Тодруулвал 2017.02.20-ны өдөр full backup авсан тохиолдолд тухайн үеийн байдлаарх мэдээллийг нөөцөлж авах бөгөөд харин 2017.02.27-ны өдөр дахин full backup авахад мөн л тухайн үеийн байдлаар баазыг бүтнээр нь нөөцөлж хадгалах юм.
Харин level 0 (тэг) гэдэг нь өмнөх level 0 нөөцлөлтөөс дараагийн level 0 болон 0-с дээшхи төрлийн нөөцлөлт хүртэлх өөрчлөлтийг авч өмнөх нөөцлөлт рүү нийлүүлэн хадгалах хэлбэр юм. Дээрхи жишээнээс харахад 20 болон 27-ны өдөр level 0 нөөцлөлт хийхэд 20-27-ны өдрүүдэд өөрчлөгдсөн өөрчлөлтийг 27-ны өдрийн байдлаар 20-ний өдрийн нөөцлөлт рүү нэгтгэн баазын fullbackup-ийг авна гэсэн үг.

DIFFERENTIAL & CUMULATIVE INCREMENTAL BACKUP


Уг 2 төрлийн нөөцлөлт нь жаахан толгой эргүүлэх маягтай байдаг ч хоорондоо бага зэрэг ялгаатай. Товч тайлбарлая.


DIFFERENTIAL BACKUP

Хамгийн сүүлд авсан level 0 эсвэл level 1 төрлийн нөөцлөлтөөс тухайн нөөцлөлт авах хугацаа хүртэлх баазын шинэчилэлтийг агуулна.
Нөөцлөлт авахад хурдан бага дискийн хэмжээг ашиглах хэдий ч Recovery хийхэд илүү цаг шаардагдана.


CUMULATIVE INCREMENTAL BACKUP

Хамгийн сүүл авсан level 0 төрлийн нөөцлөлтөөс тухайн үе хүртэлх шинэчилэлтийг агуулна. Recovery хийхэд хурдан боловч илүү их дискийн хэмжээг ашиглана.


Дээрхи тодорхойлолтоос хурдыг дүгнэхэд:

Recovery speed : Cumulative backup нь сэргээх явцад илүү хурдан байх болно.

Backup speed : Илүү бага хугацааг нөөцөлж авах учир Differential backup нь илүү хурдан байх болно.

Disk space : Илүү урт хугацааны мэдээллийг агуулах учир Cumulative backup нь илүү их дискийн зай ашиглана.

Тиймээс яг аль хэлбэрийн нөөцлөлт танай байгууллагад тохирохыг өөрсдөө тодорхойлох шаардлагатай.

Жишээ


RMAN> BACKUP INCREMENTAL LEVEL 1 DATABASE;

Хэрэв дээрх коммандад CUMULATIVE түлхүүр үг ашиглагдаагүй бол энэ нь Differential backup юм.

RMAN> BACKUP INCREMENTAL LEVEL 1 CUMULATIVE DATABASE;
4 Likes