Oracle Database -ийн мэдээлэл хадгалж буй хамгийн жижиг нэгж нь DATA BLOCK юм. Үйлдлийн системийн түвшинд мэдээлэл нь byte хэмжигдэхүүнээр дискийн секторууд дээр хадгалагдаг бөгөөд үйлдлийн системүүд нь өөр өөр блок хэмжээг ашигладаг.
Data block ийн бүтэц
- Header
Тухайн блок нь дата төрлийн блок уу индэкс төрлийн блок уу гэх мэт сегментийн төрөл, хаана байрлаж байгаа блокын хаяг , transaction мэдээллүүдийг агуулна. - Table directory
Энэ хэсэгт хүснэгтний болон ямар мөрнүүд энэ блокд байгаа талаарх мэдээллийг агуулна. - Row directory
Тухайн блокд байгаа мөрнүүдийн хаана хадгалж буй хаягийн мэдээллүүдийг агуулна - Free space
Сул зайны хэсэг - Row Data
Мэдээллүүд энэ хэсэгт хадгалагдана.
Header+Table directory + Row directory хэсгийг нийтэд нь BLOCK OVERHEAD гэж нэрлэнэ.
BLOCK SIZE
2k,4k,8k,16k,32k хэмжээт блокууд байх бөгөөд 8к блок хэмжээ хамгийн тохиромжтой.
Small Rows + Random Access => Small Block Size (DB_BLOCK_SIZE = 8192)
Small Rows + Sequential Access => Large Block Size (DB_BLOCK_SIZE = 16384 or 32768)
Small Rows + Random and Sequential Access => Large block size (DB_BLOCK_SIZE = 16384 or 32768)
Large Rows (eg with LOB objects) => Large block size (DB_BLOCK_SIZE = 16384 or 32768)
Дээрхи дүрмийн дагуу блокын хэмжээг тохируулах хэрэгтэй.