Их хэмжээний текст хадгалах төрөл clob /oracle db/

Маш их хэмжээний текст мэдээлэл хадгалах field ээ oracle db дээрээ clob гэж өгсөн боловч чадахгүй юм. Шийдвэрлэсэн туршлагаасаа хуваалцаач
(4000 тэмдэгтээс дээш)

Чадахгүй байгаа шалтгаан нь юу байна :smiley: ?

  1. Clob талбар нь хоосон ч байсан 4000 byte хэмжээтэй байдаг тул OLTP бааз дээр аль болох ашиглахгүй байх хэрэгтэй. Ашигласан тохиолдолд мөрийн тоог хамгийн бага байлгах, Data managment сайн хийх хэрэгтэй.
  2. Зайлшгүй шаардлагаар баазруу хадгалах тохиолдолд Clob -г тусд нь нэг table д хийх. Жишээ нь 10 баганатай нэг table Clob нэг талбартай гэж тооцоход бичилт бүр дээр Clob утга талбар руу 4000< бичилт хийгээд байдаггүй л бол үндсэн таble ээ varchar хязгаартай утгаар бичилт хийгээд 4000< бичилт ирсэн тохиолдолд Clob бүхий table рүү хийх.

Ер нь json log хадгалахад ямар талбар дээр хадгалвал зүгээр вэ? SQL SERVER дээр nvarchar(max) хангалттай болдог. Харин Oracle deer нэг талбарт их хэмжээний json string хадгалахдааа яаж хадгалж байна вэ?

SQL SERVER дээр nvarchar(max) г ашигладаг гэхээр хамгийн ихдээ 2GB дата буюу 2’048’000’000 character гэсэн үг. энэ тохиолдолд баазруу хадгалах шаардлагатай байгаа бол Oracle дээр LOB руу л хийх юм байна. Гэхдээ дээр миний бичсэнийг бас хараарай.