AWR report комманд орчноос хэрхэн авах талаар хүргэж байна.
- Орчин тохируулах
$ . oraenv
ORACLE_SID = [db18] ? DB_SID
- sqlplus-руу нэвтрэх
$ sqlplus / as sysdba #эсвэл хэрэглэгчийн нэр, нууц үгээр нэвтэрч болно.
- Скрипт ажиллуулж эхлэх
SQL> @$ORACLE_HOME/rdbms/admin/awrddrpt.sql
- AWR-г .txt эсвэл .html форматаар авахыг сонгох. Дефаулт утга нь .html байна.
Enter value for report_type: html
- Хэдэн өдрийн snapshot-уудаас сонгож авахаа сонгох.
Enter value for num_days: 30
Жишээ нь 30 гэж оруулбал танд сүүлийн 30 өдрийн snapshot-уудыг харуулах болно.
- Snapshot-уудаас эхлэл төгсгөлийн цэгээ сонгоод оруулж өгнө.
Enter value for begin_snap: 53
Enter value for end_snap: 56
- Snapshot set оруулах хэрэгтэй бөгөөд одоо 2 дахь set-ийн утгуудыг оруулна. Хэдэн өдрийн snapshot-уудаас сонгож авахаа сонгох.
Enter value for num_days2: 7
- Snapshot-уудаас эхлэл төгсгөлийн цэгээ сонгоод оруулж өгнө.
Enter value for begin_snap2: 64
Enter value for end_snap2: 65
- Report-ийн нэрийг сонгох
Enter value for report_name:
Using the report name awrdiff_1_53_1_64.html
Ямар нэг нэр оруулж өгөхгүй бол дээр харагдаж байгаа дефаулт нэрийг сонгоно. Дуусаад доорх үр дүнг харуулна.