12cR2 Single node on Oracle Linux 7

Хэрвээ та үйлдлийн системээ суулгаагүй бол доорх зааврын дагуу үйлдлийн системээ суулгана уу.

1. Root хэрэглэгчээс хийх тохиргоонууд (үйлдлийн систем дээр хийх тохиргоо)

  • Хостын тохиргоо

    Хэрвээ та үйлдлийн системээ суулгах үедээ хостын нэрээ тохируулж өгөөгүй бол ямар нэг текст засварлагч(nano, vim, gedit гэх мэт…) ашиглан “/etc/hostname” файлд тохируулах боломжтой юм. /etc/hostname файлд засварлаж өгснөөр шууд солигдохгүй бөгөөд logout хийгээд ороход солигдсон байна.

    Жишээ нь: db2.amoug.me
    Өөр нэг арга нь доорх комманд юм.

    # hostnamectl set-hostname db2.amoug.me
    # su - oracle

  • /etc/hosts файлд тохиргоо хийж өгөх
    LISTENER процесс ажиллах үед домайн нэр ашиглах шаардлагатай бөгөөд илүү найдвартай ажиллагааг хангахын тулд hosts файлд тохиргоо хийхийг зөвлөж байна. Тохируулахдаа доорх форматаар бичиж өгнө.
    <IP хаяг> <FQDN(Fully Qualified Domain Name)> <хостын нэр>

    “/etc/hosts” файлын жишээ:

  • Preinstall пакеж суулгах

    # yum install oracle-database-server-12cR2-preinstall.x86_64 -y

    Тухайн үйлдлийн систем дээр Оракл өгөгдлийн сан суулгахын тулд хэд хэдэн тохиргоо хийх шаардлагатай бөгөөд энэ пакеж нь тэр тохиргоонуудыг автоматаар хийж өгдөг юм. Хэрэгтэй сангуудыг суулгах, oracle хэрэглэгч болон хэрэгцээт группуудыг үүсгэх гэх мэт. Хэрвээ хүсвэл энэ пакежийг суулгахын оронд гараар тохируулж өгч болно.

  • Oracle хэрэглэгч
    Preinstall пакеж суулгаснаар oracle хэрэглэгч автоматаар үүсэх бөгөөд өгөгдлийн сантай холбоотой бараг бүх тохиргоо тус хэрэглэгчээр хйигдэх тул нууц үг тохируулах хэрэгтэй.

    # passwd oracle

  • SELINUX тохируулах
    SELINUX нь линукс үйлдлийн системийн аюулгүй байдлыг илүү сайжруулахын тулд гаргасан кернел модул юм. Үүнийг Permissive болговол өгөгдлийн сан суулгахад илүү хялбар болох юм.
    “/etc/selinux/config” файлд SELINUX=permissive болгох. Үүний дараа үйлдлийн системийг restart хийх эсвэл

    # setenforce Permissive

    Коммандыг ажиллуулах хэрэгтэй.

  • Галт хана идэвхигүй болгох
    Доорх коммандуудаар галт ханыг идэвхигүй болгоно.

    # systemctl stop firewalld
    # systemctl disable firewalld

  • Оракл програм хангамж суулгах хавтсуудыг бэлтгэх

    # mkdir -p /u01/app/oracle/product/12.2.0.1/db_1
    # chown -R oracle:oinstall /u01
    # chmod -R 775 /u01
    # mkdir /stage

  • Үйлдлийн системийг update хийх (зайлшгүй шаардлагатай биш)

    # yum update -y

2. Оракл програм хангамж суулгаж эхлэх

Oracle database 12cR2-оос эхлээд 1 .zip файл байдаг бөгөөд энэ файлыг oracle хэрэглэгчээр задлаж, доторх install-ийг ажиллуулах хэрэгтэй.

  • Хэрэгцээт файлыг татах

  • Файлыг задлах
    Уг файлыг задлахдаа та oracle хэрэглэгчийн эзэмшлийн аль ч хавтсанд задлаж болох боловч илүү эмх цэгцтэй байх үүднээс тус файлыг тусгай хавтсанд бэлтгэж байгаад задлахыг зөвлөж байна. /stage хавтас руу файлуудыг зөөх.

    # mv linuxx64_12201_database.zip /stage/

    Stage хавтас болон доторх файлуудын эзэмшигч, эрхийг өөрчлөх

    # chown -R oracle:oinstall /stage
    # chmod -R 775 /stage

    Үүний дараа /stage хавтас руу шилжиж тухайн файлыг задлах хэрэгтэй.

    # cd /stage
    # unzip linuxx64_12201_database.zip

  • Суулгаж эхлэх

    Файлыг задлаж дууссаны дараа database хавтас үүсч дотор нь .zip-д байсан файлууд хадгалагдах болно.

    # cd /stage/database
    # ./runInstaller

    Програм хангамж суулгасан дарааллыг харуулав.

  1. Аюулгүй байдалтай холбоотой шинэчлэлтүүдийн тохиргоо

    Мэдээллүүдийг авах e-mail тохируулаагүй тул анхааруулга гарч ирнэ. Yes дарж үргэлжлүүлнэ.

  2. Эндээс програм хангамж суулгаад давхар өгөгдлийн санг үүсгэх боломжтой бөгөөд энэ постыг бэлтгэхэд өгөгдлийн санг dbca программыг ашиглан үүсгэсэн байгаа.

  3. Тухайн програм хангамжийг ямар өгөгдлийн санд ашиглах зориулалтаа сонгоно.

  4. Хувилбар сонгох

  5. Суулгах байрлалыг сонгох

  6. Preinstall пакеж суулгах үед үйлдлийн систем дээр үүссэн хэрэглэгчдийн группуудыг үүргээр нь оноож өгөх хэсэг.

  7. Prerequisite Checks

  8. Програм суулгаж эхлэхийн өмнө хураангуйлсан тайланг харуулдаг.

  9. Суулгах явц


    Суулгах явцад root хэрэглэгчээс ажиллуулах шаардлагатай скрипт харуулдаг. Root хэрэглэгчээр нэвтрэн орж тухайн скриптийг ажиллуулаад ОК дарж үргэлжлүүлнэ.

  10. Програм хангамж суулгаж дууслаа.

3. Оракл өгөгдлийн сан үүсгэх

  1. Database Operation сонгох
  2. Дефаулт тохиргоогоор баазыг үүсгэж болно. Гэвч илүү нарийн тохиргоо хийхийг хүсвэл “Advanced Mode” сонгох хэрэгтэй.
  3. Deployment type
  4. Өгөгдлийн санг тодорхойлох
  5. Storage Option
  6. FRA тохируулах.
  7. Сүлжээний тохиргоо. LISTENER тохируулах
    Эндээс “Create a new Listener” сонгоод тохируулж болно. Эсвэл netca, netmgr гэх мэт хэрэгслүүд ашиглан үүсгэж болно.
  8. Data Vault Option
  9. Энэ хэсэгт хэрэгцээт параметрүүдийг тохируулна. Memory хэсэгт баазад ашиглах санах ойн хэмжээ. Memory Management хэсэгт “Automatic Shared Memory Management” сонголтыг санал болгож байна.

    Character Sets цонхонд UTF-8 сонгохыг зөвлөж байна.
  10. Enterprise Manager тохируулах
  11. Үүсгэх баазын SYS, SYSTEM хэрэглэгчдийн нууц үгийг тохируулах. Тус бүрт нь тохируулж болно эсвэл ижил нууц үг ашиглаж болно.
  12. Creation Option-уудаас багадаа 1-ийг заавал сонгох хэрэгтэй. Нэмэлтээр тухайн баазаа загвар болгон хадгалж болно.

    Customize Storage Locations-дарж чухал файлуудын байршил, хэмжээ зэргийг тохируулах боломжтой.



  13. Бааз үүсгэхээс өмнөх хураангуй
  14. Бааз үүсэх явц
  15. Бааз үүсгэж дууслаа

4. Бааз үүсгэж дууссаны дараах шалгалтууд
Хэрвээ бааз амжилттай үүссэн бол /etc/oratab файлын төгсгөлийн хэсэгт бааз талаар бичигдсэн байдаг.

# cat /etc/oratab

Дээрх коммандаар шалгах боломжтой.

4.1 Орчин тохируулах

# . oraenv

ORACLE_SID асуух бөгөөд энд үүсгэсэн баазынхаа SID оруулж өгснөөр орчин тохирно.
DB1
5. Ашиглагдсан коммандууд дарааллаар

#Hostname тохируулах
hostnamectl set-hostname DB1.AMOUG.ME
su - oracle

cat /etc/hosts # hosts файлыг шалгах
# хэрвээ тохируулаагүй бол засах
# nano /etc/hosts
# дуусаад ctrl+x дараа нь y дарж хадгална.
ctrl+x
y
yum search preinstall
yum install oracle-database-server-12cR2-preinstall.x86_64 -y
passwd oracle
nano /etc/selinux/config
# SELINUX=enforcing-ийг өөрчилж SELINUX=permissive болгоно.
ctrl+x
y
setenforce Permissive # эсвэл “setenforce 0” болно.
systemctl stop firewalld
systemctl disable firewalld
mkdir -p /u01/app/oracle/product/12.2.0.1/db_1
chown -R oracle:oinstall /u01
chmod -R 775 /u01
mkdir /stage
yum update -y
mv linuxx64_12201_database.zip /stage/
chown -R oracle:oinstall /stage
chmod -R 775 /stage
su - oracle
cd /stage/
unzip linuxx64_12201_database.zip
cd /stage/database
./runInstaller

# Ингээд програм хангамж суулгаж эхэлнэ.
su # ингээд root хэрэглэгчийн нууц үгийг хийгээд орно. Програм суулгаж эхэлсний дараа 10 дахь алхам дээр root хэрэглэгчээр ажиллуулах скриптүүд заагдах ба өгөгдсөн дарааллаар ажиллуулаад ОК дарна.

#Програм суулгаж дууссаны дараа LISTENER үүсгэнэ.
/u01/app/oracle/product/12.2.0.1/db_1/bin/netca

# Бааз үүсгэх
/u01/app/oracle/product/12.2.0.1/db_1/bin/dbca

cat /etc/oratab #бааз амжилттай үүсгэж дууссан бол энэ файлын төгсгөлийн хэсэгт үүссэн баазын SID хадгалагдана.
#Жишээ DB2:/u01/app/oracle/product/12.2.0.1/db_1:N
. oraenv #орчин тохируулах

1 Like